Нойр хулжив
Намрын хүйтэн шөнө нойр хулжин цонхны дэргэд тамхи асааж өтгөн байхуу хандлан сууна. Цонх онгойлгох үед хүйтэн салхинд чиний тухай бодлууд, тамхиний утаа, цайны үнэртэй хамт нүүррүү үлээв. Би мэдэрч байна хүйтнийг бас хоосонийг. Чиний тухай бодол намайг дулаацуулахгүй. Чи бол намарын хурц нартай халуун өдөр бас зэврүүн шөнө. Чи бол намар.Чиний тухай бодол салхинд хийсэх навчис.
Намар сэтгэл сэргээх хэдий ч бас гунигт автуулж ганцаардлийг мэдрүүлнэ.Учир нь хамгийн сүүлийн бороо шивэрч, сүүлийн навчис газарт унаж, шувууд алсыг зорин харанхуй өвлийг авчирна. Гэхдээ чи цасыг авчирна, анир чимээгүй хоосон шөнийг, ганцаардлийг, бодлуудыг, дурсамж бас мэдрэмжийг, гунигтай инээмсэглэлийг авчирна. Чи бол намар...

Тамхинийхаа ишийг нясалж цонхоо хаахад бодлууд хөвөрнө, зуны дулаан шөнийн шивэрсэн бороог санаж байна гэхдээ чамайг биш бороог...
Ахин бодлууд хөвөрнө зуны сүүлчийн бороо орсон болов уу? арай ингээд урт удаан намарт намайг түгжих гэж байгаа юм биш биздээ. Дахиж ганцхан л удаа бороо ороосой, бороон дуслуудийг мэдрэхсэн, яг л чамайг хамгийн сүүлчийн удаа тэвэрхэд намар болж чи явсан шиг. Одоо би тайвширч байна намрыг үдэж явуулхаас...

Comments
Post a Comment